НҮБ ын ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун Сирийн эрх баригчдыг зарим мэдээнээс үзвэл цэргийн ажиллагаа явагдаж байгаа Аль-Хаффу хот руу НҮБ-ын ажилтануудыг нэвтрүлэхийг шаардав. Ерөнхий нарийн бичгийн даргын мягмар гаригт гаргасан мэдэгдэлд, энэ болон Сирийн бусад суурин газруудад “цэргийн эрчимтэй шуурхай ажиллагаа” явуулж байгаад түгшиж байгаагаа тэмдэглэсэн байна. Сирид жил гаруй засгийн газрын эсэргүүцэлийн ажиллагаа үргэлжилсээр байгаа юм. Өдөр бүр энгийн иргэд болон цэргийн олон тооны хүн амь насаа алдаж байгаа тухай мэдээ ирсээр буй юм. НҮБ-ын гаргасан тоо баримтаар тус улсад үймээн самуун эхэлсэн цагаас хойш 12 мянган хүн амь үргэджээ.