Өнөөдөр Орос улсын хамгийн гол баярын нэг тусгаар тогтнолын баярыг тэмдэглэж байна. 1990 оны 6-р сарын 12-ны өдөр Орос улс тусгаар тогтнолын тухай Тунхаглалыг батлаж, Орос улс өөрийн Үндсэн хууль, далбаа, сүлд дуу болон сүлдтэй болсон. Уламжлал ёсоор энэ өдөр төрийн тэргүүн шинжлэх ухаан технологи, утга зохиол урлаг болон хүмүүнлэгийн салбаруудад амжилт гаргасан зүтгэлтэнүүдэд төрийн дээд шагналыг гардуулдаг. Баасан гаригт төрийн шангалтануудын нэрс тодорсон. Шагнал гардуулах ёслол Кремлийн ордонд болно. Улаан талбайд “Оросын залуу үе” концертын хөтөлбөр, баярын шоу таван цаг үргэлжлэх болно. Баярын концерт галын наадмаар өндөрлөнө. Түүнчлэн, нийлслэл хотын төвд хоёр метрийн өндөртэй интоор, алим жимсний амтат жигнэмэг  хийж барина. Өнөөдөр Москвад хотын эрх баригчийн зөвшөөрөлтэй сөрөг хүчнийхний улс төрийн “Марш миллионов”/”Сая саяын жагсаал“ зохион явагдана. Арга хэмжээнд 50 мянга орчим хүн оролцоно. Баярын арга хэмжээнүүдэд нийт сая гаруй оросын иргэд оролцохоор төлөвлөж байна.