Мьянмагийн баруун нутгаас НҮБ өөрийн ажилтнуудаа нүүлгэн шилжүүлж байна. Тэнд лалууд болон буддын шашинтнуудын хооронд цуст мөргөлдөөн болж 7 хүн амь насаа алдсан байна. Бангладештэй хил залгаа тайван бус Ракхайн нутгаас 40 гаруй ажилтнуудыг гэр бүлийнх нь хамт нүүлгэж байна. Тэд нь хүмүүнлэгийн тусламж үзүүлж байсан гадаадын ажилтнууд юм. Энэ нутгаас засгийн газрын бус байгууллагуудын төлөөлөгчид бас нүүж байна. Нутгийн буддын шашинт охиныг лалын шашинтнууд хүчиндэж, алсны дараа Ракхайнд мөргөлдөөн эхэлсэн байна. Мьянмагийн засгийн газар тийшээ армийн анги нэгтгэлүүдийг явуулж онц байдал зарласан байна.