ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров 6-р сарын 13-нд Иран улсад айлчилж Ойрхи болон Дундад Дорнод, Хойд Африк тэр дундаа Сирийн асуудлыг хэлэлцэх болно. Ираны удирдлагатай хийх уулзалтын явцад тэрээр Сирийн асуудлаар олон улсын бага хурал хуралдуулах ОХУ-ын санал санаачлагыг хэлэлцэхээр төлөвлөж байна гэж ОХУ-ын ГХЯ-ны хэвлэл, мэдээлэлийн департамент мэдээлсэн байна. Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар Москвад хийх зуучлагч “зургаагийн” уулзалтын асуудалд бас анхаарал хандуулах болно. Энэ уулзалт Москвад 6-р сарын 18-19-нд болох юм. Уулзалтын үеэр уулзах ЕХ-ны гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан төлөөлөгч Кэтрин Эштон, Иран улсын Аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Саид Жалил нарын хооронд үр бүтээлтэй яриа хэлэлцээ болно гэдэгт ОУ найдаж байна.