Екатеринбургын амьтны хүрээлэнд хар ягаур зулзгалжээ. Шинэ төрсөн зулзага хар өнгөтэй байна. Хар ягуар байгал дээр хар леопард пантерагаас ч ховор байдаг байна. Энэ зулзага нь екатеринбургын “хосуудын” хоёр дахь төл нь юм. Ноднин төрсөн Наоми нэртэй охин зулзага бас хар өнгөтэй байсан юм. “Энэ зулзага төрөхдөө гэмтэлтэй төрсөн учир түүнд Яго буюу иврид хэлнээс орчуулвал “мөр мөшгөгч” гэсэн нэр өгсөн ” гэж амьтны хүрээлээнгийн ажилтнууд мэдээлсэн байна. Эхний долоо хоногт зулзагыг малын эмч болон махчин амьтны хэлтсийн ажилтнууд хянаж байсан байна. Харин одоо Яго чадал тэнхээтэй болж эрүүл саруул бойжиж байна. Энэ бяцхан хар амьтныг үзэгчидэд одоохондоо үзүүлэхгүй байна. Гэхдээ амьтны хүрээлэн хаасны дараа тэрээр эрүүл агаарт зугаалж байна. Яго 2-3 сар хүртлээ Екатеринбургт байх ба дараа нь түүнийг оросын юм уу гадаадын амьтны хүрээлэнд өгөх юм байна.