Газрын дундад тэнгисийн Турк улсын эрэг орчимд өнөөдөр 6 баллын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Хүний амь нас эрсдээгүй байна, сандарснаасаа болж зарим хүмүүс цонх, тагтан дээрээс үсэрснээс болж гэмтэл авсан байна гэж орон нутгийн захиргаа мэдээлжээ. Орон нутгийн цагаар 15,45 минутад рашаан сувилалын Мугла мужийн ойролцоо газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн төв нь 19,6 километрийн гүнд байжээ. Гзар хөдлөлт 30 секунд орчим үргэлжилсэн боловч хүмүүс ихэд мэгдэн сандарсан байна. Урьд нь газар хөдлөлтөд нэрвэгдэж байсан хүмүүс гэр орноо яаран орхиж явсан байна. Анталья болон Муглагийн хэд хэдэн зочид буудлаас жуулчдыг нүүлгэн шилжүүлсэн байна. Газар хөдлөдтийн дараа 59 хүн эмнэлэгийн тусламж авсан гэж Мугла мужийн эрүүлийг хамгаалах департаментийн тэргүүн Жихан Текин сэтгүүлчидэд мэдэгдсэн байна.