Ижил мөрний Булгарууд 922 онд лалын шашинд орсон ойн баяр ёслолын ажиллагаа өнөөдөр Татастаны  эртний Болгар буюу Булгар хотод болж байна. Энэ баяр ёслолын ажиллагаанд Татарстан улсын удирдлагууд, Лалын хамтын ажиллагааны байгууллагын \ЛХАБ\ ерөнхий нарийн бичгийн дарга Экмеледдин Ихсаноглу, ОУ-ын лалын шашны сүм хийдийн тэргүүнүүд оролцож байна. Болгар хотод оросын болон гадаадын 30 мянга гаруй лалын шашинтан мөргөлчид хүрэлцэн ирсэн байна. Ихсаноглу ЛХАБ-ын гишүүн 57 орны нэрийн өмнөөс баяр хүргэсэн байна. Өглөгийн сангууд, томоохон хөрөнгө оруулагчид болон ЛХАБ-ын хөрөнгөөр босгосон Цагаан сүм цогцолборын нээлт цуглааны үеэр болсон байна.