Иран улсын засгийн газар эрэгтэйчүүдтэй хамт баар, ресторан, кафед Евро-2012 тэмцээн үзхийг эмэгтэйчүүдэд хориглосон байна. Энэ ажиллагаа нь эмэгтэйчүүдийн ёс суртахуунд хортойгоор нөлөөлнө гэж төр засаг үзсэн байна. “Эрэгтэй, эмэгтэй хүмүүс хамтдаа хөл бөмбөг үзнэ гэдэг бол байж болошгүй зүйл юм. Хөл бөмбөг үзэж байхдаа эрэгтэй хүн сэтгэлийн хөдлөлд орж бүдүүлэг аашлаж, бохир муухай тоглоом, шоглоом хэлж ярьдаг” гэж Ираны цагдаагийн газрын даргын орлогч Бархман Каргар хэлснийг гадаадын ОНХМХ-үүд иш татсан байна. Ийм шийдвэр гаргасны төлөө эмэгтэйчүүд цагдаагийнханд талархах ёстой гэж тэр хэлсэн байна.