Москвад 6-р сарын 18-19-нд болох ираны цөмийн хөтөлбөрийн асуудлыг зохицуулах хэлэлцээрийн амжилт нь талуудын харилцан итгэлцэл, сайн санаанаас хамаарна. Лалын БН улсын ГХЯ-ны сайд Али Акбар Салехи өнөөдөр ИРНА агентлагт ингэж мэдэгдсэн байна. “Иран улс энхийн атом ашиглах өөрийн хууль ёсны эрхээсээ хэзээч татгалзахгүй” гэхдээ өөрийн олон улсын өмнө хүлээсэн үүргээ заавал биелүүлэх болно гэж тэрээр онцлон тэмдэглэсэн байна. Хэлэлцээрийн явц сунжирч магадгүй гэдгээс Иран улс бологоомжилж байна. Москвад хэлэлцээр эхлэхээс өмнө шинжээчдийн түвшинд урьдчилсан зөвлөлдөөн хийхийг саяхан Тегеран санал болгосон байна. Харамсалтай нь гадаад хэргийн асуудал хариуцсан ЕХ-ны дээд төлөөлөгчийн орлогч Хелтге Шмидтэд явуулсан хоёр илгээлтэд одоо болтол хариу өгөөгүй байна. Барууныхан уран баяжуулах ажлаа зогсоохыг Иран улсаас шаардсаар байгаа юм. Энэ ажил зөвхөн энхийн зорилготой гэж Тегеран мэдэгдсээр байгаа юм.