Алтайн БН улсын ой хамгаалагчид бүтэн сар хагасын дотор нэг сая шилмүүст бяцхан модод суулгалаа. Эдгээр суулгацыг тус бүс нутагт Бүх дэлхийн онгон байгалын сан болон ивээн тэтгэгч компании бэлэглэсэн байна. Алтайн БН улс нь ОХУ-ын нэг субьект бөгөөд Баруун Сибирийн өмнөд хэсэгт оршдог юм. Энэ нь уулын бүс нутаг боловч өндөр уул нурууд нь тал хээр, ой мод, гол мөрний хөндий ээлжлэн солигдог юм. Олон жуулчид алтайн уулсыг Альпын нуруутай зүйрлэдэг юм.

Тус БН улсын нутаг дэвсгэрийн тэн хагасыг ой мод эзэлдэг ба ихэнх нь шилмүүст мод юм. Энд гол төлөв Хойд нутгийн ард түмний шүтээн болсон хуш мод хамгийн үнэтэй мод гэж тооцогддог байна. Энэ мод эмчилгээний шинж чанараараа алдартай бөгөөд түүний самар, холтос, давирхай. шилмүүс зэргийг ардын эмнэлэгт хэрэглэдэг юм. Энд урт настай хатуулаг чанараараа алдартай хар мод ихэд элбэг байдаг юм. Энэ мод ямар ч хүйтнийг тэсвэрлэдэг, гэрэлд ихэд дуртай, маш өндөр ургадаг, насыг нь тоолвол хэдэн зуун жил байдаг юм.

Харамсалтай нь Алтайн ой мод түймэрт шатаж, хортон шавьжинд идүүлж, модны хулгайч нарын гарт өртсөөр байна. Бүх дэлхийн онгон байгалын сан энэ ой модыг сэргээх төслийг хэрэгжүүлж байна. Ой хамгаалагчид энэ бүс нутагт гацуур, хар мод, нарсны нэг сая суулгацыг тарьсан байна. Мод тарих ажил тус БН улсын зургаан районд явагдсан ба янз бүрийн нутагт шилмүүст модны олон төрлийг суулгасан байна. Цаг агаар тааламжтай болсон 5-р сарын дунд үеэс суулгац тарих ажил эхэлсэн байна. Ой хамгаалагчид хоёр, гурван жилийн настай суулгацыг тарьсан юм. Суулгац тарьсан талбай 310 гектар болсон ба улсын төсвөөр болон ой мод түрээслэгчдийн хөрөнгөөр жил бүр тарьдаг талбайн 30%-тай тэнцэж байгаа юм.

Залуу модод орчиндоо хэрхэн дасан зохицон ургаж байгааг зуны дунд сард шалгах юм. Үр дүн сайн гэдгийг мэргэжилтнүүд одоо ч хэлж байна. Суулгацууд 100% ургасан гэж тэд тэмдэглэсэн байна. Тус бүс нутаг өөрийн чанартай суулгацын материалыг ашигласан нь том үүрэг гүйцэтгэсэн байна. Одоо хамгийн гол нь Алтай нутагт энэ зун ган гачиг бүү болоосой. Харин намар ой модыг сэргээх ажил үргэлжлэх болно. Тус БН улсад хагас сая хушны суулгац тарих юм. Эдгээр суулгацыг байгалын нехцелд ургах газар тарих юм.