Сири улсын дотоодын мөргөлдөөнийг зохицуулахад олон улсын цэргийг хөндлөнгөөс оруулах асуудлыг зөвхөн НҮБ-ын АЗ-ийн тогтоолын дагуу  шийдвэрлэхийг миний тэргүүлж байгаа байгууллага сайшаах болно гэж сөрөг хүчний Сирийн Үндэсний зөвлөлийн  \СҮЗ\ тэргүүн Абдель Бассет Сайда мэдэгдсэн байна. Энэ тухай өнөөдөр Би-Би-Си мэдээллээ. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга асан Кофи Аннаны санал болгосон энхийн зохицуулалтын төлөвлөгөөг би урьдын адил дэмжиж байгаа гэж Сайда тэмдэглэсэн байна. Зөвшөлцөөнийг мөрдөж байгаа гэдэгт итгэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэг ерөнхийлөгч Башар Асадад “нөлөөлөхийг” тэрээр уриалсан байна. Урьд нь СҮЗ-ийг идэвхи санаачлагагүй ажиллаж байна гэж хүчтэй шүүмжилж байсан юм. Зөвлөлийн дотор санал зөрөлдөөн байхгүй, харин тус улсын нөхцөл байдлын талаар янз бүрийн үзэл бодол байгаа гэж СҮ3-ийн тэргүүн хэлснийг Би-Би-Си мэдээлсэн байна.