Орос, Япон улсууд хоёр талын харилцааг парламент хоорондын хамтын ажиллагааны тусламжтайгаар цаашид бэхжүүлхийн төлөө байгаагаа ОУ-ын Төрийн Думын дарга Сергей Нарышкин, Япон улсын ГХЯ-ны сайд Коитиро Гэмба нар илэрхийлсэн байна. Гэмба ойрын үед ОУ-д албан ёсны айлчлал хийх нь уулзалтын явцад тодорхой боллоо. Өнөөдөр Нарышкин японы ГХЯ-ны сайд асан, Ардчилсан намын тэргүүн Сэйдзи Маэхаратай бас уулзсан байна. Энэ уулзалтын явцад парламент хоорондын шугамаар нягт хэлхээ холбоог хөгжүүлэх тодорхой санал санаачлагыг хэлэлцсэн юм. Хэрвээ японы тал зөвшөөрвөл орос, японы парламентуудын тодорхой хороонуудын хооронд нягт хэлхээ холбоо тогтоож болно гэж Нарышкин хэлсэн байна. Орос, Япон улсуудын парламент хоорондын хамтын ажиллагааны бүлгийн хүрээнд ажиллах хүсэлтэй байгаагаа оросын 50 депутат илэрхийлсэн байна. Японы ерөнхий сайд Есихиро Нодатай уулзснаар Нарышкины Япон улсад хийж байгаа албан ёсны айлчлал өндөрлөх юм.