Сирийн сөрөг хүчний отрядуудад Саудын Араб улс болон  арабын хэд хэдэн орнууд олон улсын хамтын нийгэмлэгийн эсэргүүцлийг үл харгалзан зэвсэг нийлүүлж ерөнхийлөгч Башар Асадтай хийж байгаа тэмцлээ үргэлжлүүлсээр байна. Америкийн сенаторч Жон Маккейн Си-эн-эн компанид ярилцлага өгөхдөө үүнийг баталлаа. БН намын нилээд консерватор хэсгийн бодол санааг илэрхийлж байгаа хууль тогтоогч, сирийн босогчидод шууд цэргийн тусламж үзүүлэж эхлэхийг АНУ-ын засаг захиргаанд уриаллаа. Сирийн дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож болохгүй гэж ОУ үзэж байгаа юм. Сири улсын мөргөлдөөний асуудлаар олон улсын бага хурал яаралтай хуралдуулахыг ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров өнгөрсөн долоо хоногт дахин уриаллаа. Энэ санаачлагыг британийн ГХЯ-ны сайд Уильям Хейг дэмжиж байгаагаа илэрхийлээд  “энэ нь сирийн мөргөлдөөнийг шийдэх замд хийж байгаа чухал алхам” гэж хэлсэн байна.