0Хоёр жилийн өмнө гарсан үндэстэн хоорондын цус урсгасан мөргөлдөөнд хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж өнөөдөр Киргиз улсад Бүх ардын дурсан санах өдрийг зарлаад байна. 2010 оны 6-р сарын 11-нд тус улсын өмнөд нутгийн Ош хотод үндэсний цөөнх узбекууд болон киргизүүдийн хооронд мөргөлдөөн болсон юм. Дараачийн өдөр нь Жалал-Абад мужид эмх замбараагүй байдал эхэлсэн юм. Энэ мөргөлдөөнийг зохицуулахын тулд тус улсад бэлтгэл цэргийг хэсэгчилэн дайчилсан билээ. Албан ёсны мэдээгээр хэд хэдэн өдөр үргэлжилсэн энэ мөргөлдөөнөөс болж 400 гаруй хүн алагдаж, хоёр мянга гаруй хүн шархадсан байна.