Тус улсын суурин газруудад агаараас цохилт өгөх ажиллагаагаа зогсооно гэж Афганистан улсад байгаа НАТО-гийн хүчний командлагч, генерал Жон Аллен амалсан байна. Энэ генералтай уулзсныхаа дараа Афганистан улсын ерөнхийлөгч Хамид Карзай энэ тухай мэдэгдсэн байна. Афганы Логар мужид болсон үйл явдлаас хойш хэдэн өдрийн дараа Карзай, генерал Аллен болон Кабулд байгаа АНУ-ын элчин сайд Райан Крокер нартай уулзсан юм. Энэ долоо хоногт тэнд НАТО-гийн нисэх хүчний ээлжит агаарын цохилтоос болж 18 энгийн номхон иргэд амь насаа алдсан гэж афганы түшмэдүүд мэдэгдсэн юм. Энэ үйл явдал болсон газар генерал Аллен очиж нутгийн иргэдээс уучлалт гуйсан байна гэж Афганистаны ерөнхийлөгчийн тамгийн газраас мэдээлсэн байна. “Ерөнхийлөгчийн тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрснийхөө дараа генерал Аллен НАТО-гийн хүчин “иймэрхүү үйл ажиллагааг бүрмөсөн зогсооно гэж” мэдэгдсэн гэж”  Франс Пресс агентлаг мэдээлжээ.