Москвагийн Орехово-Борисово микрорайонд урьд шөнө нутгийн залуучууд Армен улсаас гаралтай хүмүүстэй зодолдсон байна. Москвагийн хууль сахиулах байгууллагын эх сурвалж өнөөдөр энэ тухай  “Интерфакс” агентлагт мэдээлсэн байна. Нэгэн байшингийн хашаан доторх талбай дээр архи ууж байсан залуучууд зодолдсон байна. Энэ зодооны үеэр Армен гаралтай этгээдүүд хутга гаргасан байна. Үүний үр дүнд москвагийн иргэн хоёр залуу хутганы маш олон шархтайгаар эмнэлэгт хүргэгдсэн байна. Энэ зодоонд оролцсон гэж сэжиглэгдсэн 10 армен хүнийг баривчилсан гэж тус агентлагт мэдээлсэн байна.