Сирийн байдал бүрэн хэмжээний иргэний дайны ирмэгт тулаад байна. Кофи Аннаны энхийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхгүй байна. Сирийн байдлыг зохицуулах НҮБ-ын төлөвлөгөөг булшлахгүй байхыг Москва уриалаад, түүнийг хэрэгжүүлэх механизмыг боловсруулах бага хурал хуралдуулахыг санал  болголоо.

Хама хотын ойролцоох хоёр тосгонд лхагва гаригт энгийн номхон иргэд олноороо алуулсан тухай анхны тайлбарууд энэ долоо хоногийн сүүлчээр тодорхой боллоо. Тэнд 100 орчим хүн алагдсан ба тэдний хоёр хүний нэг нь хүүхэд эмэгтэйчүүд байна. Тэдний заримыг хоолойг нь огтлож эсвэл амьдаар нь шатааж алсан байна. Энэ аллага хядлагын нөхцөл байдал урьдын адил НҮБ-ын ажиглагчидад тодорхой бус байна. Дамаск дайнчдыг буруутгаж байна. Сөрөг хүчний Сирийн Үндэсний зөвлөл Дамаскт хариуцлага хүлээлгэхийг оролдож байна.

Сирийн байдлыг зохицуулах Кофи Аннаны төлөвлөгөөг тасалдуулахад чиглэгдсэн өдөөн хатгалага гэж ОУ-ын ГХЯ үзэж байгаа юм. Стратегийн судалгаа, үнэлгээний хүрээлэнгийн шинжээч Сергей Демиденко мэдэгдэхдээ: "Башар Асадад даралт шахалт үзүүлж байгаа гэдэг нь тодорхой. Ийм зүйл зүгээр нэг тохиолддоггүй юм. Ийм олон нийтийг хамарсан аллага хядлага хэнд хамгийн хэрэггүй вэ, мэдээж хэрэг Башар Асаддад шүү дээ" гэж хэллээ.

Оросын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнгийн шинжээч Владимир Сотников дээрх саналыг дэмжиж байна. Засгийн газрын цэргүүд үүнийг үйлдээгүй гэдэг нь тодорхой. Энэ нь нөхцөл байдлыг хурцатгах гэж хийж байгаа сөрөг хүчний зарим нэг элементүүдийн оролдлого юм. Улам идэвхижиж байгаа “Аль-Кайда” бүлгийн хэт даврагч бүлэглэлүүдтэй  тэд холбоо сүлбээтэй юм. Дэглэмийг унагаах гадаадын түрэмгийлэлийн баазыг бий болгох нь тэдний зорилго юм гэж тэр ярилаа.

Хама хотын ойролцоо болсон аллага хядлагын дараа АОЛ-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Набиль аль-Араби Сири улсын хэрэгт хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцохыг уриалсан байна. Нөхцөл байдал ингэж хөгжихийг хүсэж байгаа этгээдүүдэд ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров ийм хариулт өглөө. Сирийн мөргөлдөөнд оролцож байгаа талууд тэр дундаа гадаадын сөрөг хүчин болон Сирийн Үндэсний зөвлөл, Башар Асадтай хэлэлцээрийн ширээнд суухыг хүсэхгүй байгаа юм. НҮБ-ын АЗ гадны түрэмгийлэлийг зөвшөөрсөн мандат өгөх хүртэл тэд зэвсэгт тэмцэлээ үргэлжлүүлэх болно. Гадны түрэмгийлэлийг зөвшөөрсөн мандат НҮБ-ын АЗ хэзээч өгөхгүй. Үүнийг би та бүхэнд батлан илэрхийлэж байна гэж тэр хэллээ.

Сирийн мөргөлдөөний талуудыг яриа хэлэлцээний замд оруулахын тулд Сирийн асуудлаар олон улсын бага хурал хуралдуулахыг Москва уриалж байна. Мөргөлдөөний хоёр талд нөлөө үзүүлж байгаа орнууд энэ бага хуралд оролцож болох юм. Эдгээр нь НҮБ-ын АЗ-ийн байнгын гишүүн орнууд, Катар, Саудын Арав, Иран улсууд мөн Сирийн хөрш Ливан, Иордан, Ирак, Турк улсууд байх юм гэж Москва үзэж байна. Америкчуудын үзэж байгаагаар Иран улсыг энэ цэсээс хасах шаардлагагүй гэж ОУ үзэж байна.

Сирийн мөргөлдөөнд олон талд нөлөөлж байгаа бүх улсууд энэ бага хуралд оролцох ёстой, Иран улс бол тэдний нэг юм гэж ОУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров бямба гаригт мэдэгдсэн байна. Оролцож болохуйц орнуудын дунд АОЛ, Лалын хамтын ажиллагааны байгууллага, ЕХ, НҮБ зэрэг олон улсын байгууллагууд байна. Бодит оролцогчид хүлээн авч болохуйц ямар ч улсад тэр дундаа Женев, Москва хотуудад дээрх бүрэлдхүүнтэйгээр яриа хэлэлцээ хийхэд ОУ бэлэн байна. Хамгийн гол үндсэн зүйлээ л тохиролцох хэрэгтэй. Эвлэрэлийн дэглэмийг мөрдөж чадах сөрөг хүчний бүлэглэлүүд болон Дамаскт улс төрийн нөлөө үзүүлэх асуудлыг гол гэж үзэж байгаа юм. Харин үүний мөрөөр тэдний хоорондын яриа хэлэлцээг зохицуулах шаардлагатай юм.