ШХАБ тус бүс нутгийн хамтын цэцэглэн хөгжилт, урт удаан энх тайван байдлын төлөө байна. Энэ долоо хоногт Бээжин хотод болсон ШХАБ-ын дээд хэмжээний уулзалт дээр Орос, Хятад, Казахстан, Тажикстан, Узбекстан, Киргиз улсуудын төрийн тэргүүнүүд зохих тунхаглалд гарын үсэг зурсан байна. Тус байгууллагын гишүүд ШХАБ-ын хөгжлийн стратег болон түншлэлийг өргөжүүлэх тийш  хийх түүний чиглэл хандлагыг тусгасан багц баримт бичгийг баталсан байна.

ШХАБ-ын ажиглагчдын тоог нэмэгдүүлэх асуудал дээд хэмжээний уулзалтын нэг гол үр дүн байлаа. Монгол, Энэтхэг, Пакистан, Иран зэрэг ажиглагч улсууд дээр Афганистан улс нэмэгдлээ. “Афганистан улстай “шанхайн зургааныхан” нягт хамтран ажиллах ёстой гэж бид байнга үздэг байсан гэж” ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сануулсан байна.

Ажиглагчдын статустай болсон явдал манай афган нөхдүүдэд бүс нутгийн хамтын ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулах боломжийг нээж өгнө гэдэгт найдаж байна. ШХАБ бол олон улс орон, бүтэцүүдтэй холбоо харилцаагаа өргөжүүлэхийн төлөө нээлттэй байгууллага юм. ШХАБ-тай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаа хэн бүхнийг бид угтан тосож байна гэж тэр ярилаа.

Турк улс ШХАБ-ын яриа хэлэлцээний түншийн статустай боллоо. Өмнө нь Белорусс, Шри-Ланк улсууд ийм статустай болсон юм. ШХАБ-ын түншийн тоо нэмэгдэж байгаа нь геополитикийн ач холбогдолтой юм гэж улс төр судлаач Станислав Тарасов үзэж байгаа юм.                       Хүчний нэг төв бүрэлдэж байгаа нь тодорхой боллоо. Энэ бодит хүчин зүйлийг хүлээн зөвшөөрч байгаа нь олон туйлт дэлхийн хүчний шинэ төв болж байна гэдгийг зөвшөөрч байна гэсэн үг. Хүчний төв Дорнод руу шилжиж байна. ШХАБ өргөжиж байгаа нь үүнийг нэг тод жишээ юм.

Тус байгууллагын ажиглагчаас бүрэн эрхт гишүүн болох гэсэн Иран улсын хүсэл эрмэлзэл одоохондоо биелэгдсэнгүй. Үүнд бодит учир шалтгаан байгаа гэж сүүлчийн дээд хэмжээний уулзалт хүртэл ШХАБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын алба хашиж байсан Муратбек Иманалиев ОДХ радиод ярилцлага өгөхдөө тэмдэглээд: «Лалын БН Иран улсын мэдүүлэг нь бусад улсуудын өгсөн мэдүүлгийн нэгэн адил манай байгууллагын анхаарлын төвд байсаар байгаа. Тэгэхдээ нэг “но” байгаа. ШХАБ-ын дүрэмд НҮБ-ын хориг арга хэмжээнд ороогүй улсууд тус байгууллагууд элсэх ёстой гэж заасан зүйл анги байдаг юм. Иран улсын эсрэг хориг арга хэмжээ авсан байгаа. Тэгэхдээ энэ нь Иран улсын мэдүүлгийг ШХАБ-ын хэлэлцэх хэргийн төлөвлөгөөнөөс хассан гэсэн үг бишээ» гэж тэр хэллээ.

ШХАБ-ын гишүүн нэг орны энх тайван тогтвортой байдалд заналхийлсэн нөхцөл байдал үүсвэл тус байгуулагад багтаж байгаа бусад улсууд нь энэ аюулд цаг тухайд хариулт өгөх улс төр дипломатын арга хэмжээг авах болно гэдгийг дээд хэмжээний уулзалтад оролцогчид зөвшөөрлөө. Тус байгууллагын бусад гишүүн улсуудын эсрэг чиглэгдсэн нэгдэл болоод эвсэлд ШХАБ-ын орнууд оролцохгүй гэдгийг баталлаа. ШХАБ-ын шинэ ерөнхий нарийн бичгийн даргаар ОУ-ын Эрхүү мужийн амбан захирагч асан Дмитрий Мезенцевийг сонголоо. Үүнээс өмнө тэрээр 6 жилийн турш ШХАБ-ын Ажил хэрэгч бүлгийг тэргүүлж байсан юм. Тус байгууллагыг даргалах ажил Киргиз улсад шилжлээ. Дээд хэмжээний дараачийн уулзалт 2013 оны зун Бишкект болно.