Нийгэмд амьд мэтгэлцээн үүсгэсэн жагсаал цуглааны тухай хуулинд ОУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнгөрч буй долоо хоногт гарын үсэг зурлаа. Мэдэгдсэн маршутаасаа хазайх, цагдаа нар руу чулуу, лонх шидэх зэрэг нь одоо үнэтэй “тоглоом” болох юм. Зөрчил гаргасан хувь хүн одоо 10 мянгаас 300 мянган рубль буюу 300-10000 долларын, зохион байгуулагчид нь 600 мянган рубль буюу 20 мянган долларын торгуулийг тус тус төлөх боллоо. Жагсаал цуглаанд ямар нэгэн нүүрний хаалттай ирэхийг шинэ хуулиар хориглосон байна.

Энэ баримт бичигт ерөнхийлөгч гарын үсэг зурсан тухай 6-р сарын 8-нд Владимир Путин өөрөө мэдэгдлээ. Жагсаал цуглааны тухай хуулинд би гарын үсэг зурлаа. Төрийн Думээс илгээсэн материалуудыг би анхааралтай судалсан болон ХБНГУ, Франц, Их британи, Испани, Итал зэрэг европын улсуудын ижил төрлийн хуулиудтай манай хуулийг харьцуулж үзсэн. Миний дээр дурдсан улсуудын хуультай харьцуулахад манай хуулинд нэг ч харгис хэрцгий зүйл анги ороогүй. Тухайн нөхцөлд авах хуулийн арга хэмжээ нь манай иргэдийн өөрсдийнхөө байр суурийг илэрхийлэх ардчилсан эрхийг тэр тусмаа гудамжны жагсаал цуглаанаар илэрхийлэх эрхийг ямарч нөхцөлд хязгаарлах ёсгүй гэдэгт та бүхний анхаарлыг хандуулахыг хүсэж байна гэж тэр хэллээ.

Жагсаал цуглааны тухай хуулийн төсөл нийгмийн болон парламентчдын дунд ширүүн мэтгэлцээнийг үүсгэлээ. Системийн сөрөг хүчин Төрийн Думын энэ хуулийг батлах ажиллагаанд саад учруулхыг оролдсон боловч амжилт олсонгүй. Хэлэлцүүлэг 11 цаг үргэлжилсэн ч гэлээ эцсийн эцэст хуулийн төслийг сайшаасан юм. Харин сөрөг хүчин өөрийн саналаасаа татгалзаагүй юм. ОУ-ын ерөнхийлөгчийн хүний эрхийн асуудлаарх зөвлөл оросын Үндсэн хуулинд үл зохицох зарим зүйлийг баримт бичгээс илэрүүлсэн байна. Төрийн тэргүүнийг хориг тавих эрхээ ашиглахыг санал болгосон боловч хуульд гарын үсэг зурж, хууль хүчин төгөлдөр боллоо.

Энэ оны 4,5-р сард оросын олон том хотуудад эсэргүүцлийн цуглаан болсны дараа Жагсаал цуглааны тухай хуулинд өөрчлөлт оруулах санал санаачлага гарсан гэдгийг сануулья. Жишээ нь 5-р сарын 6-нд болсон цуглааны жагсагчдын дундаас хэв журам сахиулагчидад руу чулуу, дэлбэрэх бодистой лонх чулуудаж байжээ. Энэ эмх замбараагүй байдлыг нэгэн үл мэдэгдэх хууль бус нэгдлийнхэн өдөөн хатгасан гэж зохион байгуулагчид нь сүүлд нь бултуулсан байна.

Энэ эмх замбараагүй байдлын дараа  л төр засаг болон шинжээчид жагсаал цуглааны тухай хуулийг төгөлдөржүүлэх тухай бодож эхэлсэн билээ. Харин оросын хуучин хууль АНУ болон европын орнуудын хуулиудыг бодвол нилээд либерал байсан юм. Хуучин хуулийн дагуу олон нийтийн хэв журмыг зөрчсөн хүнийг 500- 2000 рубль буюу 15-65 доллароор торгох ёстой байжээ. Олон улсын туршлагыг харгалзан шинэ хэм хэмжээг боловсруулах шаардлага тулгарсан гэж улс төр судлаач Павел Данилин ОДХ радиод ярилцлага өгөхдөө тэмдэглэсэн байна.

Энэ хуулинд АНУ, Канад улс болон европын орнуудын шилдэг бүхнийг тусгасан. Жагсаал цуглаан зохион байгуулагчдын болон түүнийг явуулах зөвшөөрөл өгч байгаа албаны хүмүүс, хэв журам сахиулагчдын эрхийг энэ хуулинд ижил тэнцүү хувиарлаж өгсөн. Олон нийтийг хамарсан ажиллагаа явуулах хууль дүрмийг зөрчсэн тохиолдолд авах арга хэмжээг энэ баримт бичигт тодорхой зааж өгсөн. Энэ хууль маш олон хууль зөрчигчид, хулиган, өдөөн хатгагчдын үйл ажиллагааг таслан зогсоох болно.

Сөрөг хүчин тэр дундаа парламентад суудалтай сөрөг хүчнийхэн энэ үзэл баримтлалтай санал нийлэхгүй байна. Энэ асуудлыг оросын Үндсэн хуулийн цэц авч үзэж магадгүй байна.