Улс орон даяар 6-р сарын 12-нд ОУ-ын өдрийг тэмдэглэх үеэр 1500 орчим олон нийтийг хамарсан ажиллагаа болно. Энэ ажиллагаануудын аюулгүй байдлыг 70 мянга орчим цагдаа, 9 мянга орчим цэргийн албан хаагч хангана гэж ОХУ-ын ДХЯ мэдээллээ. Энэ баярын өдөр сөрөг хүчнийхэн “Сая сая хүний марш” нэртэй эсэргүүцлийн ажиллагаагаа дахиад явуулах юм байна. Москва хотын захиргаа жагсаал хийхийг зөвшөөрсөн бөгөөд оролцогчдын тоо нь 50 мянгаас давах ёсгүй юм. Бямба гаригт жагсаал цуглаан хийх тухай шинэ хууль хүчин төгөлдөр болсон гэдгийг ДХЯ анхааруулж байна. Энэ хуулийн дагуу нүүрэндээ халхавч зүүсэн хүмүүсийг цагдаагийнхан шууд баривчлах юм. Хэрвээ жагсаал цуглааны үеэр замыг эвдэх, хууль бусаар замын хөдөлгөөнийг саатуулах, иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулах зэрэг хууль зөрчсөн ажиллагаа явуулвал зохион байгуулагчды нь торгох юм.