Курдын идэвхтэн Абдель Бассет Сейда сөрөг хүчний Сирийн үндэсний зөвлөлийн \СҮЗ\  шинэ тэргүүнээр сонгогдлоо. Тавдугаар сарын сүүлчээр огцорсон Бурхан Гальюны суудлыг тэр эзэлсэн гэж СҮЗ-ийн мэдэгдлийг иш татан Рейтер агентлаг уламжилсан байна. Орон нутгийн зохион байгуулах хороо нэртэй сөрөг хүчний өөр нэг бүлэг СҮЗ-ийг эрс хатуу шүүмжилсний дараа Гальюн огцорсон юм. “Сүүлийн хэдэн сард СҮЗ “улс төрийн бүтэлгүй ажиллагаа явуулахаас өөр зүйл хийсэнгүй гэж” тус хорооны төлөөлөгчид шүүмжилсэн юм. СҮЗ нь сирийн сөрөг хүчний нилээд нэр хүндтэй томоохон нэгдэл юм. Гальюн тэргүүтэй СҮЗ байгуулсан тухайгаа 10-р сарын-2-нд Стамбул хотод зарласан билээ. Стамбулд 4-р сарын эхээр хуралдсан “Сирийн анд нөхдийн” бүлгийн бага хурлаар СҮЗ-ийг сирийн ард түмний цорын ганц хууль ёсны төлөөлөгч гэж хүлээн зөвшөөрсөн юм. Сири улсад “ливийн байдлыг” давтуулахгүйн тулд ОУ “Сирийн анд нөхдийн” бүлгийн ажилд оролцохгүй байгаа юм.