Хойд Солонгос улс одоохондоо цөмийн туршилт хийхээр төлөвлөөгүй байна гэж БНАСАУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч мэдэгдснийг ЦТАК агентлаг уламжилсан байна. Хойд Солонгос улсын ГХЯ-ны мэдэгдэлд Өмнөд Солонгос улсын засгийн газрыг шүүмжилжээ. Сөүл өөрийн “өдөөн хатгалагаараа” БНАСАУ-ын тэвчээрийг алдагдуулж, одоогоор БНАСАУ-ын төлөвлөгөөнд байхгүй цөмийн туршилтыг Пхеньянаар хийлгэхийг оролдож байна гэж мэдэгдэлд өгүүлсэн байна. Цөмийн туршилтыг зогсоох болон пуужин хөөргөхгүй байх талаар АНУ-тай хийсэн хэлэлцээрүүдийг хэрэгсэхгүй болгосон гэж БНАСАУ-ын төр засаг урьд нь мэдэгдэж байсан гэж “Интерфакс” агентлаг сануулсан байна.