“Сирийн анд нөхдийн” бүлэг гэгчийн үйл ажиллагаа сирийн хямралыг даруй зохицуулахад нэмэр болохгүй гэж НҮБ-ын дэргэд суугаа ОХУ-ын байнгын төлөөлөгч Виталий Чуркин үзэж байна. НҮБ болон АОЛ-ийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн оронд энэ бүлэг Сири улсын албан ёсны төр засгийг түлхэн унагаах шалтаг хайсаар байна гэж Чуркин “Россия-1” сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна. Францын ерөнхийлөгч Франсуа Олландын санаачлагаар  “Сирийн анд нөхдийн” бүлэг 7-р сарын 6-нд Парист цугларах юм. Сирийн мөргөлдөөнд оролцож байгаа бүх талуудыг хэлэлцээрийн ширээнд суулгаж чадах болон Аннаны төлөвлөгөөг амьдралд хэрэгжүүлэхэд тус болохуйц тийм бага хурлыг зарлан хуралдуулахыг ОУ санал болгож байна. Засгийн газрын эсрэг жагсаал болон зэвсэгт мөргөлдөөн Сири улсад жил гаруй үргэлжилж байна. НҮБ-ын ажиглагчид хяналт тавих ёстой Кофи Аннаны төлөвлөгөөний дагуу тус улсад 4-р сараас эхлэн эвлэрэл зарлаад байгаа юм. Харамсалтай нь мөргөлдөөнд оролцогч талууд шинэ шинэ зэвсэгт халдлага болж хүмүүс амь насаа алдаж байгаа тухай мэдээлсээр байна.