Олон улсын террористууд ба хэт даврагч этгээдүүдийн ажиллагаа Сирид гарч байгаа нь Москваг түгшүүлсэн гэж өнөөдөр Москвад ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Сирийн албан ёсны удирдагчид төдийгүй тэднйи эсрэг хүчний талд ажиллагаа явуулж буй гаднын этгээдүүд сирийн мөргөлдөөний хор уршгийг хариуцах ёстой гэж тэрээр мэдэгдэв. Хула, Кубейро,Алеппо ба Дамаскад явуулсан террорын ажиллагаа  гаднын хүчний ивээн тэтгэж буй сөргөлдөөний хор холбогдол юм гэж Лавров хэлэв. Сирийн өнөөгийн эрх баригчдын дайснуудад гадаадаас цэрэг, санхүүгийн их дэмжлэг үзүүлж байгааг сайд онцлов. Гадаадын зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээс сирийн байдлаар атгаг байр суурь баримталж, мэдээллийн компанит ажиллагаа зориуд явуулж байгааг ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн тэмдэглэлээ. Ийм зарим хэрэгсэл  зэвсэгт  бүлгүүдийн хууль бус ажиллагааг «энгийн жагсагчдын баатарлаг гавьяа», « хүмүүнлэгийн үнэ цэнэт зүйл, хүний эрхийн төлөө тэмцэл» мэтээр харуулж байгааг Сергей Лавров тэмдэглэжээ.