Сирийн байдалд хөндлөнгөөс хүч хэрэглэн оролцох саналыг Орос улс  НҮБ-ын АЗ-д батлахаас сэрэмжилнэ гэж өнөөдөр  ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров хэвлэлийн бага хурал дээр мэдэгдлээ. Хүч хэрэлэн оролцох ажиллагаа Ойрхи Дорнодын бүс нутагт хүнд уршигтай болж мэднэ гэж сайд онцлов. Одоо Сири улс ноцтой иргэний мөргөлдөөнд тулсан. Гэвч сирийн засгийн газар төдийгүй сөрөг хүчний зэвсэгт  бүлгүүдийг санхүүжүүлж байгаа этгээдүүд Сирид болж байгаа хэрэг явдлыг хариуцах ёстой. Гаднын хүчин Сирид байлдааны ажиллагаа явуулахад сөрөг хүчнийг тухирч байна гэж ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров мэдэгдэв. Тэгснээр эдгээр сөрөг хүчин ливийн хувилбарыг давтахыг  санаархсан гэж сайд хэллээ. Одоогоос нэг жилийн өмнө Ливид явуулсан ажиллагааг давтаж сирийн хямралд гаднаас оролцохыг Орос улс хатуу тууштай эсэргүүцэж ирсэн. Москва сирийн хямралыг улс түр-дипломат замаар зохицуулахын төлөө байна.

Сирид сөргөлдөөн нэг жил гаруй үргэлжилж байна. Зарим тоо баримтаас харахад нийт 12 мянга гаруй хүн амь үрэгджээ. 4-р сарын дундуураас Сири улсад НҮБ ба Арабын улсуудын холбооны онц эрхт  төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөний дагуу  гал зогсоох тухай зарлан мэдээлэв. НҮБ-ын ажиглагчид энэ хэлэлцээрийг хэрхэн даган мөрдөж байгааг ажиглах ёстой. Гэвч мөргөлдөөнд татагдан оролцож байгаа талуудаас шинэ зэвсэгт будлиан ба хохирол хэлмэгдлийн тухай мэдээлсээр байна.