Орост хууль тогтоомжийг чангатгах ёсгүй. Гэсэн ч хууль тогтоомж улс оронд тулгарах аюул сорилтыг давахад нийцэх ёстой гэж ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин төрийн тэргүүний дэргэдэх Үндэстэн хоорондын харилцааны зөвлөлийн гишүүдтэй уулзах үеэрээ мэдэгдлээ. Зөвлөл  үндэстэн, шашин, угсаа омог хоорондын яриа хэлэлцээг хөгжүүлэх болон салан тусгаарлах, үндэсний ба шашны хэт даврагч үзлийг сөрөн зогсоход нийгмийг нягтруулахад оновчтой үүрэг гүйцэтгэх ёстой гэж тэрээр үзэж байна. Үндэсний эвлэрэл ба угсаа омог дундын энх амгалан байдал бол ОХУ-ын бүрэн бүтэн байдлыг хангах шийдвэрлэгч хүчин зүйл юм гэж ерөнхийлөгч онцлов. Путин төрийн үндэсний бодлогын стратегийг энэ оныг дуустал боловсруулахыг Үндэстэн хоорондын харилцааны зөвлөлд даалгав.