Хахуульдагчтай мэдээжээр тэмцэх хэрэгтэй. Гэвч авилгал нийгэмд тодорхой хэмжээгээр тустай. Иймээс хүмүүс хахууль ба хахуульдагчдад тэсвэр тэвчээртэй хандах ёстой. БНХАУ-ын төв хэвлэлд анх удаа ийм сонин саналыг илэрхийлсэн «Хуаньцю шибао» сонины газрын өгүүллэлийг Хятадад хэлэлцсээр байна.

Ямар нэг тодорхой хэмжээний авилгалыг хүлцэж болно гэсэн саналыг Интернет хэрэглэгчдийн олонхи нь эрс эсэргүүцэв. «Авилгалтай  хийх тэмцэл - Хятадын нийгмийн хөгжлийн зам дахь шийдвэрлэгч байлдаан» гэж гарчигласан «Хуаньцю шибао»  сонины өгүүллэг үнэн чанартаа  хахууль  авах, өгөх этгээдүүдэд зам тавьж байна гэж блог хөтлөгчид тэмдэглэв. Авилгалыг зөвтгөх нь ХКН-ын удирдагчдаас зарлан мэдээлсэн  чиг бодлогод харшлаж байна гэж бас онцлосон байна.

Хятадын албан ёсны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд санал шүүмжлэлд оролцов. Тухайлбал «Хуаньцю шибао» сонины өгүүллэл аюултай хэмээн «Жунго цинняньбао» сонин үзэж байна. Ямар нэг хэмжээний авилгалыг хүлцэж болно гэсэн сонины санал «улс орныхоо хэтийн төлөвийн төлөө анхаарал халамж биш. Ийм санал төр улсыг гамшигт  байдалд оруулж мэднэ» гэсэн дүгнэлт залуучуудын сонин хийжээ.

Гэвч «Жэньминь жибао» нэгдэлд ордог «Хуаньцю шибао» сонины илэрхийлсэн санал хувийн үзэл санаа биш байх гэж Ази, Африкийн орнуудын дээд сургуулийн дэд захирал Андрей Карнеев үзэж байна. Хятад бол авилгал туйлдаа хүрсэн улс биш, авилгал нийгмийн хамгийн хурц эмзэг асуудал болсон улс гэсэн дүгнэлт сонины өгүүллэгийн гол санаа боллоо.

«Энэ нь КН-ын удирдагчдыг түгшүүлж байна. Миний бодоход ийм эмзэг асуудал намын удирдагчдыг түгшүүлэхгүй байж чадахгүй. Энэ нь намын оршин тогтнохтой холбоотой асуудал юм. Төрийн аппарат авилгалтай хэр холбоотойг мэдэх нь чухал. Нийгмийн давхрагуудын эрс ялгаа нийгэмд дүргүйцэл төрүүлсэн. Авилгалтай холбоотой тохиодол бүр нийт олныг тэр таруй бухимдуулдаг. Иймээс сонины өгүүллэгт түшмэдийн үнэн шудрага чанарын талаархи хүн амын найдлагыг багасгах үзэл санааг  анх удаа тодохойлсон байна. Үнэхээр энгийн хүмүүс харсаар байтал нам  цөөнхийн баяжих хэрэгсэл болж байна. Өгүүллэгийг зохиогчид үүнд хатуу байр суурь баримтлах үүднээс хандалгүй авилгалыг үл тоомсорлохыг нийт олонд санал болгосон явдал мэдээжээр тэр даруй ширүүн шүүмжлэл үүсгэсэн» гэж Карнеев хэллээ.

«Хуаньцю шибао» сонины санал шинэ биш. Орост ч адилхан хувилбар байсан. Тухайн үед 1990-д оны шинэтгэгч Москва хотын засаг дарга Гавриил Попов  эл сэдвийг бас авч үзсэн. Авилгалыг дийлэх аргагүй. Иймээс түүнийг нийгмийн харилцааны системд багтаах хэрэгтэй гэж тэрээр хятадын сонины өгүүллэгийг зохиогчдын нэгэн адил үзсэн билээ. Дашрамд хэлэхэд тэр үед Гавриил Попов хахууль  өгөх авах этгээдүүдийг практик хэрэг дээр ивээн дэмжиж байсан гэж хэвлэл үзсэн юм.

«Авилгал хөнөөт үзэгдэл байвал бат орших чанары нь тайлбарлахад хэцүү гэж тэрээр өгүүллэгүүддээ бичжээ. Авилгал нийгмийн нэг хэсгийг идэвхжүүлэхэд туслаж, алмайран суух байдлаас гаргаж байна. Өөр хөшүүрэг сулхан болж эсвэл шавхагдаж дууссан үед авилгал хувийн ба бүс нутаг, нийт үндэсний  асуудлуудыг шийдвэрлэх бололмж олгож байна. Авилгал бол механизмд нэвтрэсэн элс биш, төрийн механизмын нэг ёсны тосолгоо  гэж Гавриил Попов тэмдэглэн хэлжээ.

Энэ нь «Хуаньцю шибао» сонины саналтай адил төстэй байна. Авилгал хүлцэж болом бүр ашигтай  узэгдэл гэсэн санал коммунист дэглэмээс хойшхи үйл явцыг тодорхойлж байна гэж Москвагийн УИС-ийн дэргэдэх Ази Африкийн орнуудын хүрээлэнгийн шинжээч Андрей Карнеев үзэж байна.

Чөлөөт зах зээлийг төлөвшүүлэх нь хүнд түвэгтэй үйл явц юм. Ардчилсан байгууллагууд ба хууль тогтоох үндэс суурь сулхан байвал түшмэдийг хяналтдаа авалгүй бүр дураараа авирлах боломж олгох тохиолдол гарна. Түүнээс гадна Оросын ч хятадын ч олон нийт түшмэд нь маш их цалинтай байгаа Сингапур буюу Хонконгийн практик ажиллагааг сайшаахгүй бололтой. Авилгалыг түшмэдийг урамшуулах хэрэгсэл буюу «улс орноо хөгжүүлэх механизмын тосолгоо» болгох нь өөрийгөө хууран мэхлэсэн хэрэг гэдгийг 90-д оны оросын туршлага нотлон харуулав.

«Бид бүх юм түргэн  соёл иргэншилт бус замаар хийхийг оролдсон. Авилгал  өөрийгөө үйлчлэх нэг ёсны байгууллага болсон» гэж саяхан авилгалтай тэмцэх Үндэсний хорооны дарга Кирилл Кабанов дүгнэв. «Хуаньцю шибао» сонины байр суурийг шүүмжлсэн хятадын олон зохиогч үүнийг бас анхааруулж байна. Авилгалын механизмыг ажиллуулж эхлэвэл зогсоох аргагүй болно. Үүний хамт авилгалын бүдүүвч нийгмийн амьдралын шинэ шинэ салбарыг хамарч мэднэ.