Оросын сур харвааны шигшээ багийн тамирчид Лондон руу олимпийн таван цагригны өнгөтэй модон сумтай явна.Сумнуудыг Орос улсын Буддын шашны тэргүүн Хамба лам  Дамба Аюшеев  бандид аравнайлж, оросын тамирчдад оюун санааны дэмжлэг үзүүлжээ. Энэ тухай ИТАР-ТАСС агентлагт Буриадын биеийн тамир спортын агентлагаас уламжилжээ.  Арга хэмжээг Тункийн хүүхэд-өсвөр үеийнхний  сургуулийн сур харвааны дасгалжуулагч Сэсэг Доржиева санаачилсан аж. “Манай харваачид төдийгүй Орос улсын шигшээ багийн бусад тамирчид гэртээ медальтай ирцгээнэ гэдэгт бид найдаж байна “ гэж тэр хэллээ.