Иран улс пуужингийн сүр хүчээрээ дэлхийд 5-р буюу 6-р байр эзлэж байна гэж Ираны БХ-ын сайдын туслах бригадын генерал Али Шамшири мэдэгдэв. Түүний хэлснээр бол сүүлийн жилүүдэд Иран батлан хамгаалах салбарт их амжилт гаргасан юм. Тус улс цэргийн техник, батлан хамгаалах системээр өөрийгөө бүрэн хангаж байна. Иран эдүгээ пуужингийн сүр хүчээрээ дэлхийн хүчирхэг гүрэн улс болсон гэж генерал онцлосон тухай ираны «Пресс ТВ» телевизийн сувгаар мэдээлэв. Лалын хувьсгалын харуулын цэргийн дэд командлагч Хосейн Саламын хэлснээр бол Ойрхи Дорнод дахь цэргийн бүх бааз Иранд зохион бүтээж үйлдвэрлэсэн пуужингуудын үйл ажиллагаанд хамрагдана.