Энэтхэгийн  Бихар мужид хоёр долоо хоногийн хугацаанд 73 хүүхэд онош нь үл танигдах өвчний улмаас нас баржээ. Эмч нар оношийг одоо хүртэл оношилж чадаагүй байна.  Одоогийн байдлаар эмнэлэгт 40 гаруй хүүхэд хүнд байдалтай байна.Орон нутгийн эмч нар эмнэлгүүдэд эм тариа болон орчин үеийн оношлогооны төхөөрөмжүүд хүрэлцээгүй байна гэжээ. ХМХ-үүдийн мэдээлсэнээр, өмнө нь Бихар мужид энцефалит өвчин 2005, 2007, 200% болон 2011 онуудад  гарч байжээ. Тухайн жил тус бүр хэдэн арван хүүхэд нас барж байсан аж.