Ерөнхийлөгч нь засгийн эрхийг сайн дураараа залгамжлуулах тухай хэлэлцээр байгуулсан Йемен улсын хувилбар Сири улсад таарахгүй гэж оросын шинжээчид үзэж байна. Эдүгээ өрнөдийн орнуудын дипломат ажилтнуудаас ийм санал идэвхтэй дэвшүүлж байна.

Йеменд «арабын хавар» гэгч цуст ажиллагааг олон сар үргэлжлүүлэх хор уршигтай болсон. Зөвхөн өнгөрсөн оны намар тус улсын удирдагч Али Абдалла Салех Персийн булангийн орнуудын энх тайван ч төлөвлөгөөг сайшааснаас хойш түгшүүртэй байдал намжиж эхлэв. Йемений ерөнхийлөгч засгийн эрхийг дэд ерөнхийлөгчэд шилжүүлэв. Тэрээр эхлээд ерөнхийлөгчийн үүрэг  гурван сар гүйцэтгээд «жинхэнэ» ерөнхийлөгч боллоо. Гэвч улс үндэстний эвлэрэлд хүрээгүй байна. Йеменд дайн үргэлжилсээр байна. Ямар байсан ч тус улсын байдлыг Сирийнхтэй зүйрүүлэх хэрэггүй гэж Дорно дахины судлалын хүрээлэнгийн захирал Виталий Наумкин хэлээд

«Йемен бол зааглах зурвас бүхий угсаа омгийн хүчирхэг бүтэцтэй улс мөн. Нийгэм нь сирийнхээс сулхан шинэчлэгдсэн. Йемен бүс нутгийн ба дэлхийн этгээдүүдийн сонирхолыг их татахгүй байна. Йемений  хувилбарыг Сирид давтуулах аргагүй. Гэвч америкийн талаас энэ тухай  их ярьж байна» гэв.

Асад бол хууль ёсны ерөнхийлөгч биш гэх мэт мэдэгдэл хачин санагдана гэж шинжээч цааш нь хэлээд «Сирийн оршин суугчдын үлэмж хэсэг нь Асадын дэглэмийг дэмжсээр байна. Тус улсын хүчний бүх байгууллага дэглэмийн талд байна. Оргонох тохиолдол гараагүй. Армийн нэг ч анги салбар сөрөг хүчний талд ороогүй. Хөндлөнгөөс зэвсэг хэрэглэж оролцохгүй бол Асад дэглэмээ хамгаалж мэднэ» гэв.

Одоо НҮБ-ын гудамд хэлэлцэж байгаа  НҮБ-ын АЗ-ийн байнгын таван гишүүн  ба Саудын Арави, Катар, Түрк, Иран улсуудыг оролцуулан Сирийн асуудлаар «холбоо барих бүлгийг» байгуулах тухай  Кофи Аннаны саналын тухайд гэвэл түүнийг бүрэн эргэцүүлэн бодвол зохино гэж шинжээч хэлээд

«Мөргөлдөөнд татагдан оролцож байгаа сирийн дэглэм ба сөрөг хүчний төлөөлөгчдийг үүнд ямар учраас хамруулаагүй байна вэ? Санал сулхан хоёр талтай. Сирийн төлөөлөгчдийг  бүлэгт хамруулахгүй хийгээд Аннаны төлөвлөгөө ер нь яриа хэлэлцээнд хэрхэн хандахыг илэрхийлэхгүй байна» гэв.

Холбоо барих бүлэг гэгч Балканд мөргөлдөөн гарсан үед ашиг тустай болсон гэж Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Александр Аксенёнок дурсан хэлээд «Миний бие Босни, Герцоговины асуудлыг хариуцсан ийм бүлгийн бүрэлдэхүүнд орж, Сараево, Брюссель, Парис, Лондонд хийсэн олон хуралдаанд оролцлоо. Гэвч одоо Сири улсын талаар ийм хувилбарыг хэрэглэх тухай ярихад эртдэнэ» гэв.

Энэ бүлгийг байгуулах ажил саатлаа. Тегеран бүрэлдэхүүнд нь орохоос татгалзаж, үүний хариуд цөмийн салбарт  найр тавихыг өрнөдийн орнууд өөрсдөөс нь шаардаж байгааг заажээ. Иймээс «холбоо барих бүлэг» гэгчийг байгуулах асуудлаархи санал шүүмжлэл НҮБ-ын хуралдааны танхимаас гудамд шилжсэн юм.