Орос улсын ерөнхийлөгч  Владимир Путин Цуглаануудын тухай хуулинд гарын үсэг зурав. Олон нийтийн жагсаал цуглааны үеэр хэв журмыг зөрчсөн этгээдэд болон зохион байгуулагчдад  одооноос томоохон торгууль хүлээлгэх болоод байна. Сөрөг хүчнийхэн шинэ гарсан хуулинд дурамчхан үлдлээ.  Нөгөөтэйгүүр, шинжээч, улс төр судлаачдын дийлэнхи  үзэхдээ, хэв журмыг зөрчигчдийн шийтгэлүүдийг  зүгээр л европын стандартуудад “нэгтгэжээ”.

Жагсаалын үеэр өмнө мэдэгдсэн чиглэлээс татгалзан, тэр тусмаа бүр  цагдаагийнхны зүг чулуу, лонх зэргийг нүүлгэвэл их үнэтэй “тааламжтай үйлдэл” болох юм. Танхайчуудыг 10 мянгаас -300 мянга хүртэл рублийн  /10 мянган &/ торгууль хүлээж байгаа бол уг арга  хэмжээг зохион байгуулагчдыг 600 мянган  рубль /20 мянган &/ хүртэл торгох аж. Түүнчлэн, шинэ хуулиар нүүрэндаа багтай жагсахыг хориглосон байна.

Сануулахад, Жагсаал, цуглааны  тухай хуулинд  нэмэлт өөрчлөлт оруулах санал нь энэ оны 4,5-р саруудад оросын томоохон хотуудад явагдсан арга хэмжээнүүдийн дараа гарсан.  Жишээ нь  5-р сарын 6-нд Москвад хуран цуглаанд оролцогчдын дундаас хэв  журмыг сахиулагчид руу чулуу болон дэлбэрэх аюултай  шингэнтэй лонх зэргийг олонтоо  шидэж байсан. Арга хэмжээг зохион байгуулагчид   үл бүтэх хүмүүсийг албан  бус байгууллагын гэх  төлөөлөгчдөөс  зайгаа барьсан тухайгаа мэдэгдсэн.

Эдгээр явдлуудын дараа  эрх баригчид болон шинжээчид цуглаануудын тухай хуулийг боловсронгуй болгох нь зүйтэй гэдэг  дээр бодох болсон  юм.  Европын болон АНУ-ын  ижил утгатай хуулиудтай харьцуулахад  Орос улсын хуулиуд нилээд ардчилсан байлаа.Орос улсад цуглаан, жагсаалын үеэр хэв журмыг зөрчигчдөд  500-2000 рублийн /15-65 &/торгууль ноогдуулж байв. Учир иймээс шинээр норм боловсруулах шаардлага урган гарсан гэж улс төр судлаач Павел Данилин “Оросын дуу хоолойд” өгсөн ярилцлагадаа тэмдэглээд

«Тус хуулинд  европын орнууд, АНУ болон Канадын хуулиудаас хамгийн сайнуудыг нь шингээж өгсөн. Энэхүү хуулиар  цуглаануудыг зохион байгуулагчид болон тэдгээргийг зохион явуулахад  эрхийг хангах  албан тушаалтануудын эрх хангалттай хангагдсан байгаа. Эдгээр нь мэдээж хэрэг  хэв журмыг зөрчигч, үл бүтэх болон өдөөн хатгагч олон хүмүүсийг дураараа дургихад нь  барих болно» гэлээ.

Шинэ хууль сөрөг хүчнийхэнд сэтгэлийн хөөрөл төрүүлсэнгүй. Сүүлийн сонгуулиар  Төрийн думд суудал авсан сөрөг хүчнийхэн тус хуулийн төслийг мухардалд оруулах гэсэн оролдлого  хийсэн юм. Гэтэл энэ нь амжилтгүй болсон. Харин “системийн  бус сөрөг хүчин” эсэргүүцэлийн марш зохион байгуулах гэж байна. Үүнийгээ тэд 6-р сарын 12-нд  явуулахаар  товложээ.

Хэрэг дээрээ өдөөн хатгалга явуулахаар  төлөвлөөгүй зүгээр   цуглаанд оролцогчдод шинэ дүрмүүд нь ямар нэгэн хүндрэл бий болгохгүй гэдэгт итгэлтэй байгаагаа Хавсарга улс төрийн  бодлогын хүрээлэнгийн  захирал Ольга Крыштановская илэрхийлээд

«Энэ хуулийн зорилго бол  байдлыг  тогтворгүй болгохоос   урьдаас сэрэмжлүүлж, өдөөн хатгаагчдад цуглааны  үеэр хууль бус үйлдэлүүдийг хийхэд нь саад болох. Энэ бүгд нь  үр дүнгээ өгөхийг цаг хугацаа л харуулна» гэлээ.

Нөгөөтэйгүүр,  Орос улсын ерөнхийлөгчийн  дэргэдэх хүний эрхийн  Зөвлөл уг баримт бичиг Орос улсын Үндсэн хуулинд нийцэхгүй  гэж үзжээ. Энэ хуулийн тухай  нилээд хэдэн намуудын төлөөлөгчид ч мөн ярьцгааж байна.  Тиймээс  хуулийг Орос улсын Үндсэн хуулийн  цэц дээр авч үзэж  юм.