Буддын уламжлалт  сүм хийд Буриадын дацан, хийдэд очиж мөргөл үйлдэх аялалын сүлжээг байгуулж эхэллээ. Иволгиний дацаны Хамба лам Дамба Аюшеевийн өргөө «Хамбын хүрээ» аялал жуулчлалын төвөөс мөн ажил хийж байна. Мурочины «Балдан Брэйбун», Тамчины «Даши Гандан Даржалин», Анины «Гандан Шаддувлин» зэрэг Орост буддын шашинг дэлгэрүүлэхэд их үүрэг гүйцэтгэсэн нэрд гарсан эртний хийд аялал жуулчлалын сүлжээнд багтах юм. Аялагчдыг тээвэр, хүнс хоолоор хангах хийгээд  мэргэшилтэй танилцуулан тайлбарлах ажилтан дагалдан явна. Сүүлийн 20 жилд оросын буддын уламжлалт  сүм хийдээс түүхийн томоохон олон шашны цогцолборыг сэргээн босгожээ. Буддын шашны зүтгэлтнүүд өчигдөр Буриадад хуралдаж дууссан «Цайны замын аялал жуулчлал» олон улсын чуулга уулзалтад оролцов. Буддын их сургуулийн дэд захирал Самдан Дашидондоков «Буриадын дацангууд бол «Цайны их зам дахь сувд» гэсэн илтгэл чуулга уулзалт дээр тавьжээ. Эрх баригчид «Байгалийн боомт» холбооны аялал жуулчлалын онцгой бүсийг төлөвшүүлэх үеэрээ оросын буддын шашны төвийн хувьд Буриад аялагчдын сонирхол татаж байгааг харгалзав. Тухайлбал 2018 он хүртэл аялал жуулчлалыг хөгжүүлэх холбооны хөтөлбөрт  нийт 10 тэрбум рубль чиглүүлж Буриадад барих авто аялал жуулчлалын дөрвөн төв багтсан юм. Эдгээр төв буддын сүм хийдийг сонирхон үзэх аялалд тус дөхөм үзүүлнэ.