Оросын үйлдвэрлэлийн «Zala» нисэгчгүй нисдэг аппаратаар Оросын Забайкальский хязгаарын хилчдийг зэвсэглэсэн тухай  өнөөдөр ИТАР-ТАСС мэдээлэв. Түүнийг Ижевск хотын завод үйлдвэрлэж байна. Аппарат хилийн хамгаалж байгаа хэсгийг өдөр шөнөгүй хянан шалгах боломж олгож байна. Нисэгчгүй нисдэг аппаратаас дүрс бичлэгийг өөрийгөөс нь 20 км зайтай орших компьютерийн дэлгэцнээ дамжуулахыг мэдээлэд тэмдэглэжээ.«Zala» агаарт хоёр цаг байж, цагт 120 км хурдацтай нисэх юм. Түүнээс гадна нисэчгүй нисдэг аппарат онц тохиолдолд гараа авсан газартаа буцах хөтөлбөртэй байна.