Ираны цөмийн хөтөлбөрийн хяналтыг хангаж, агентлагт Парчины цөмийн объектад нэвтрэх  боломж олгох ёстой.Гэрээний заалтанд  МАГАТЭ болон  Ираны талууд Венад болсон яриа хэлэлцээрийн үеэр үр дүнд хүрч чадсангүй.Энэ тухай яриа хэлэлцээнийн дүнд зориулан хийсэн хэвлэлийн бага хурал дээр МАГАТЭ-гийн шинжээчдийн  бүлгийн  тэргүүн Херман Накертс сэтгүүлчдэд мэдэгдэв. Тэрээр  МАГАТЭ-гийн төлөөлөгчдийн өмнө нь Иранд гаргаж байсан түгшүүртэй холбогдуулан боловсруулсан текстийг өргөн барьсан тухай ярьлаа. Гэтэл ираны тал “өмнө хэлэлцэн тохиролцсон асуудлыг дахин  хөндөж, шинээр асуудлуудыг нэмсэн” гэж Накертс тэмдэглэв.Ээлжит уулзалт хэзээ явагдаж болох тухай тэр хэлсэнгүй.  МАГАТЭ-гийн Ираны төлөөлөгч Али Акбар Солтанийе  өөрийн зүгээс мэдэгдэхдээ, ерөнхий гэрээг боловсруулах яриа хэлэлцээ үргэлжлэх болно  гэв. Парчины объектыг тойрсон асуудлыг  тайлбарлахдаа, Солтанийе энэ бол “зөвхөн техникийн” тулгамдсан асуудал гэв.  Энэ асуудлыг “улс төржүүлэх” нь яриа хэлэлцээнд саад болж байна гэж тэр тэмдэглэв.Одоогийн уулзалтын явцад талууд  ираны цөмийн хөтөлбөрийн хяналтыг хангаж, Парчины обьектэнд мэргэжилтэнүүдийг  нэвтрүүлэх боломж олгох төлөвтэй байна.МАГАТЭ иранчуудыг тэнд цөмийн судалгаануудыг  явуулж байж магадгүй гэж үзэж байгаа юм.