ОХУ-ын ГХЯ-ны тэргүүн Сергей Лавров  НҮБ болон  АОЛ-ийн тусгай төлөөлөгчтэй утсаар ярилцахдаа, сирийг  хямралаас гаргахад  олон улсын чармайлтуудыг улс  төр-дипломатын арга замаар зохицуулах  зорилгоор нэгтгэхийн төлөө байгаагаа онцлон тэмдэглэв. ОХУ-ын ГХЯ-ны  мэдэгдэлд, Сергей Лавров  баасан гаригт Аннантай энэхүү асуудлаар тулгамдсан асуудлын бүх гадаадын талуудыг оролцуулан  ойрын үед  олон улсын  бага хурлыг  явуулах асуудал дээр тогтон ярилцав.Эцэст нь дипломатууд  байнгын   холбоо барьж, энэ чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов.Түүнчлэн, баасан гаригт Аннан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хилари Клинтонтой  сирийн байдлыг  хэлэлцэв. Уулзалт ярианы үеэр тэд одоогийн засгийн эрхийг  сирийн сөрөг хүчнийхэнд шилжүүлэх стратегийг хэлэлцсэн гэж Вашингтонд болсон хэвлэлийн бага хурал дээр АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Виктория Нуланд уламжлав.Тэрээр дахин тэмдэглэхдээ, АНУ Орос улстай сирийн асуудлыг зохицуулах асуудлаар ярилцаж байгаа бөгөөд оросын төлөөлөгчидтэй байнгын холбоотой байгаа гэв. Түүнчлэн тэр ХМХ-үүдийг Орос, Хятад Асадын дэглэм  болон иргэдийн хүчирхийллийг  дэмжиж байгаа гэж дүгнэлт хийхгүй байхыг уриалав.  Нөгөөтэйгүүр, Нуланд ярихдаа,Иран “Асад болон түүний үйлдэлүүдийг дэмжиж байгаагаа нээлттэй зарлаж” байна гэв. Тэрээр Ираны байдлыг  зохицуулах  үйл ажиллагааг эрс няцаалаа.