Оросын хөл бөмбөгийн шигшээ баг өчигдөр Европын аврага шалгаруулах тэмцээнд Чехи улсын багтай  тоглолтыг эхлүүлэв. Польшийн Вроцлав хотод болсон тэмцээнд оросын тал р 4:1 харьцаатай яллаа. Оросын багийн бүрэлдэхүүний дундаас  Алан Дзагоев/15, 79 минут дээр/, Роман Широков /24/ болон Роман Павлюченко нар тодорчээ. Тоглолтын 52 дахь минут  дээр  Чехийн шигшээ баг  ганцхан бөмбөг оруулжээ. Түүнийг Вацлав Пиларж оруулав. Орос улсын хөл бөмбөгийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Дик Адвокат, Евро-2012 аврага шалгарууулах тэмцээний эхний тоглотын дүнд сэтгэл ханамжтай байна гэж сэтгүүчдэд мэдэгдэв. Тэрээр цааш хэлэхдээ, уулзалтын тооны харьцаа  арай илүү байж  болох байсан гэв. Оросын шигшээ багт ерөнхий сайд Дмитрий Медведев баяр хүргэв.  Чехийн багийг түрүүлж, 3 оноо авч, Оросын баг жагсаалтыг тэргүүлэв.Энэ жагсаалтанд баасан гаригт Варшавт болсон тоглолтонд хайнцсан  /1:1/Польш, Грекийн багууд тус бүр нэг оноотой оров. Чехийн үндэсний баг ямарч оноогүй дөрөвт байна. Хөл бөмбөгийн Европын аврага шалгаруулах тэмцээн баасан гаригт Польш, Украйнд  эхэлсэн бөгөөд 7-р сарын 1-нд хүртэл үргэлжлэх юм.

Гэрэл зураг

Гэрэл зураг