Орос улсын ерөнхийлөгч Владимир Путин бассан гаригийн үдэш цуглааны үеэр зөрчил гаргахад торгуулийг чангатгах  тухай хуулинд гарын үсэг зурлаа. Үүний дараа хууль “Российская газета” сонины сайтан дээр нийтлэгджээ. Ерөнхийлөгчийн ярьж байгаагаар, ОХУ ын ерөнхийлөгчийн дэргэдэх хүний эрхийн  зөвлөлийн тэргүүн Михаил Федотовтой ярилцаж байсан аж. Федотов  ерөнхийлөгчид төрийн бус байгууллагуудын  энэ хуулийн талаар зарим  түгшээж байгаа зүлйүүдийг дамжуулжээ.  Ерөнхийлөгч тайлбарлахдаа, тэр хуулинд гарын үсэг зураад зонссонгүй мөн Төрийн думаас /доод танхим/ирүүлсэн материалуудад анхааралтай дүн шинжилгээ хийсэн гэв. Путины ярьж байгаагаар,  оросын нийтийн цуглааны тухай  шинэ хуулинд эдүгээ Герман, Их Британь юм уу Франц болон бусад орнуудынх шиг тийм хатуу заалтууд  нэг ч үгүй аж.  Шинэ хуулийн дагуу дээд хэмжээний торгууль :хувь хүнд 300 мянган рубль /10 мянган ам. долл./, үүнтэй тэнцүүлэн 200 цаг хүртэл албадан хөдөлмөрлөх,  албан тушаалтангуудад  600 мянган рубль, хуулийн этгээдүүдэд нэг сая рубль .  Хэрвээ арга хэмжээний үеэр хүний эрүүл мэндэд юм уу, эд хөрөнгөд гэмтэл учруулсан тохиолдолд   дээрх  торгуулиудыг тогтоох болно.  ОХУын захиргааны хариуцлагын болон холбооны “Цуглаан, жагсаал, зохион явуулах тухай “хуулиудад   холбогдох өөрчлөлтүүдийг нэмэлтийг оруулах юм.