Өнгөрсөн 20 жил Орос-казахстаны харилцаа нь  стратегийн түншлэлийн онцгой шинжтэй болоод байна. Энэ тухай өнөөдөр ОХУ ын ерөнхийлөгчийн олон улсын асуудал хариуцсан  туслах Юрий Ушаков     Владимир Путины Казахстан улсад хийсэн албан ёсны айлчлалыг тайлбарлахдаа тэмдэглэв.

Яриа хэлэлцээрээр  хоёр талын улс төр, эдийн засгийн солилцоотой холбоотой  өргөн цар хүрээтэй асуудлуудаас  гадна  ТУХН орон зай дахь  эдийн засгийн хамтын ажиллагаа болон бүсийн гаднах улс орнууд, байгууллагуудын, тухайлбал, ЕХ, ШХАБ ын  харилцан ажиллагаа зэрэг  асуудлуудыг багтаажээ.  Астанад 1992 онд суурь гэрээ нь шинэ бодит зүйлүүдтэй дасан  зохицох нэмэлт  өөрчлөлт оруулах тухай Протоколд гарын үсэг зурсан .

Хоёр талын харилцааны салбарт “эрчим хүч, сансрын хөгжилд хамтрах” нь урьтал болж байна“. Яриа хэлэлцээрийн явцад хойд Каспийн тэнгист орд газрыг хамтран ашиглах томоохон төслүүдийг боловсруулах,  нэгдсэн зах зээлийг байгуулах, ирээдүйтэй сансрын пуужингийн цогцолбор болон хиймэл дагуулуудыг бүтээх, ялангуяа, “Байконур” сансрын буудлыг илүү үр ашигтай  ашиглах тухай хэлэлцэв. Энхийн атомын салбарт хоёр талын  харилцан ажиллагааны чадавхийг  нээхэд  “ тус БНУ дахь оросын  “ВБЭР-300”  тогоотой анхны шинэтгэлийн цөмийн эрчим хүчний станц нь төслийн боловсруулалтыг идэвхижүүлэхэд нөлөөлөх юм “гэж Ушаков цохон тэмдэглэв.