Ази-Номхон далайн бүс нутгийн  III хөгжмийн наадмын хүрээнд Олон улсын уран сайхны чуулган Красноярскад болно. Хятад, Япон, Өмнөд Солонгос, Монгол, Казахстан болон Орос улсын 20 мэргэжлийн зураач  6-р сарын 13-30 сибирийн байгалийн сайхныг  зурах болно. Чуулганы хөтөлбөрт зураачдын уран бүтээлийн ажил, “дугуй ширээний яриа” болон  мастер-классууд зохиогдох юм. Плэнерын ажлын дүнд “Азийн Юниверсум” /”Universun Asia”/ красноярскийн Зураачдын ордонд үзэсгэлэн нээх юм.

“Олон улсын уран сайхны чуулганы ажилд нэртэй зураачдаас гадна соёлын салбарын мэргэжилтэнүүд болон зураачдын холбооны тэргүүн нар, их сургуулийн профессорууд болон музейн захиралууд оролцох  юм” гэж уран бүтээлийн интэрплэнер хамтлагийн тэргүүн Сергей Форостовский тайлбарлав.

 Хоёр долоо хоногийн турш зураачид Шушенское тосгоны орчимд болох чуулганд ажиллах юм. Энэ хугацаанд  тэд орон нутгийн угтсаатан – уран барилгын цогцолбор, Саяно- Шушенскийн УЦС-тай танилцах юм.Түүнчлэн, зураачид орчин үеийн хөдөөгийн суурин газруудын аж байдалтай танилцах юм. “Олон улсын  уран сайхны плэнер нь Ази-Номхон далайн бүсийн орнуудын  соёл, урлагийн зүтгэлтэнүүдтэй шинэ уран бүтээлийн  холбоо тогтоох зорилготой юм. Жил бүр Красноярскад  европын орнуудын зураачдын оролцоотой  интерплэнер зохион явагддаг. Азийн орнуудын зураачдыг оролцуулсан ийм төрлийн олон улсын арга хэмжээ нь анх удаагаа зохиогдож банйа “гэж соелын сайд цохон тэмдэглэв.