ОХУ-ын ГХЯ-ны дэд тэргүүн Михаил Богданов болон Геннадий Гатилов нар баасан гаригт Москвад АНУ-ын Сирийн асуудлын  Төрийн департаментын тусгай зохицуулагч Фред Хоф болон ОХУ дахь АНУ-ын Элчин сайд Макфол нартай Сирийн асуудлыг хэлэлцэв. Тухайлбал,  тэд сирийн асуудлаар олон улсын бага хурлыг зохион явуулах боломжтой  тухай   хэлэлцлээ гэж ГХЯ ны хэвлэл мэдээллийн  газраас уламжлав. Талууд НҮБ-ын болон АОЛийн тусгай төлөөлөгч Кофи Аннаны төлөвлөгөөнд  олон улсын дэмжлэгийг идэвхжүүлэх  үүднээс асуудлыг зохицуулах замуудын талаар санал солилцов.  Үүний  өмнө  нь Орос сирийн асуудлаар тус улсын эрх баригчид болон зэвсэглэсэн сөрөг хүчнийхний хоорондын  яриа хэлцэлийг урамшуулахад чиглэгдсэн   олон улсын шуурхай бага хурал явуулах саналыг  НҮБ-д тавьсан юм.

Сирид жил гаруй засгийн газрын эсрэг мөргөлдөөн явагдаж байна.4-р сараас Сирид Кофи Аннаны төлөвлөгөөний дагуу түр эвлэрэл зарлаад байгаа бөгөөд үүний хэрэгжилтийг НҮБ-ын ажиглагчид хянаж байгаа. Гэхдээ мөргөлдөөний талууд  шинэ зэвсэглэсэн сөргөлдөөн болон хохирогчдын тухай  байнга мэдээлж байна.