Бээжингийн мухар  сүсэг бишрэлтэй  иргэдийн дунд   нөөшилсөн тоор болон  салют өмнө гарч байгаагүй эрэлт хэрэгцээтэй болоод байна гэж орон нутгийн ХМХ  мэдээлжээ.Хомсдолын шалтгаан ердийн ажээ.Саяхнаас Интернетэд  Хэбэй мужид гарсан газар хөдлөлтийн улмаас нэг эртний хийд нурсан гэжээ.Орон нутгийн иргэд нэгэн сонин дүгнэлт гаргажээ.Тэдний үзэж байгаагаар, хийдийн нурсан барилгаас хэдэн зуун  сүнс гарч одсон тул, эцэг, эхүүд хүүхдээ харж хандаж байхгүй бол, тэд хүүхдийг хулгайлж магадгүй аж. Юм мэддэг хүмүүсийн зөвлөснөөр үүний эсрэг хэрэглэх “дом“ бол   тоор жимс ажээ.Хятад хэл дээр тоор жимс буюу “таоцы” нь “хүүхэд оргосон” гэж байгаа аж. Харин галын наадам буюу салютын хувьд гэвэл, хятадын ёсоор энэ нь муу юмыг, сүнс сүүдэрийг зайлуулах арга юм.  Эрх баригчдын  удаа дараагийн мэдэгдэлээр Таншань хотын орчимд бага зэрэг   газар хөдлөсөнч, нэг ч сүм хийд нураагүй гэсээр байхад дам  яриа бүр Бээжин хүрчээ.  Орон нутгийн сэтгүүлчдийн гэрчилж байгаагаар, яхтадын нийслэлийн Фаншань, Дасин дүүргүүдэд шөнөөр шинэ жилээс дутуугүй галын наадам буудлага болж байгаа аж.