Өнгөрсөн 3-р сард Токиогийн амьтны хүрээлэнгээс зугатан одсон тэнгисийн амьтан пүрэв гаригт үзэгчдийн өмнө дахин гарч ирэв. Тэрээр эрх чөлөөтэй   82 хоног явж байгаад 5-р сарын сүүлээр тус  хотын нэгэн голоос баригдаж, улмаар ижил төрлийнхөнтэйгөө нэг торонд буцаж оржээ.  Нисч чадахгуй түүнийг хоёр метрийн өндөртэй хашааг яаж  давж гарсаныг  хүрээлэнгийн захиргаа одоо болтол гайхаж байна. Магадгүй тэр тасалгааныхаа  хиймэл хаднуудын нэг дээр гарч тэндээсээ тойруулан босгосон хана руу үсэрсэн байж болох юм. Антарктидыг өчүүхэн ч санагдуулахгуй, дулаан уур амьсгалтай Токиогийн нөхцөлд оцон шувуу нь  амьд гарч чадахгүй гэж шувуу судлаачид болгоомжилж байжээ. Түүнчлэн, шувуу олон тооны усан онгоцны хөлд үргэдэх юм уу, өлсгөлөнд нэрвэгдэж  болох байв.  Гэтэл оргодол бүхнийг даван туулж чаджээ. Цөхрөнгөө барсан оцон шувууны хувь заяа хэдэн сая япончуудын анхаарлыг татаад байна, одоо тэр телевизийн олон нэвтрүүлгийн  баатар боллоо.