БНАСАУ-ын засгийн газраас Хятадын хил орчмын Хвангумпён, Вихва арлууд дахь эдийн засгийн чөлөөт бүст очих гадаадын иргэдэд визгүй дэглэм тогтоов. Энэ алхам гадаадын үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагаанд илүү таатай нөхцөл бүрдүүлэхэд чиглэгдсэн. БНАСАУ-ын засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтад хамаатай  хуульд нэмэлт  засвар оруулсан тухай ЦТАК агентлаг мэдээлэв. Тухайлбал эдгээр арлын дэд бүтцийн хөгжил түүний дотор зочид буудлын барилга, аялал жуулчлалын бизнест хөрөнгө оруулагчдад татварын хөнгөлөлт олгоно. БНАСАУ-ын хямд ажиллах хүчний том зах зээл гадаадын үйлдвэрлэл эрхлэгчдэд таатай хүчин зүйл болно гэж үзэж байна.