Казахстаны мөрдөн байцаах байгууллагууд казахстан-хятадын хилийн «Арканкерген» харуулын газарт үйлдсэн   будлианы нөхцөл байдлыг судлаад гаднаас халдсан шинж тэмдэг алга гэсэн дүгнэлт хийсэн тухай Казахстаны ерөнхий прокурорын газрын төлөөлөгч энэ тухай Астанад мэдэгдэв. Түүний хэлснээр бол цэргийн албан хаагчдын дотор санал зөрөлдөөн гарсны улмаас 5-р сарын 25-нд хилийн заставад 14 хилчин ба нэгэн ойн цагдаа амь үрэгджээ.Заставад амь мэнд үлдсэн ганц цэрэг Владислав Челах  өөр цэргийн албан хаагчид  ба ойн цагдааг алснаа хүлээв. Харин  Владиславын эх Светлана Ващенко үүнд итгэхгүй байна. Будлианыг олон улсын хэмжээнд мөрдөн байцаахыг шаардана гэж тэрээр сэтгүүлчдэд мэдэгдэв.