ОХУ-ын стратегийн пуужингийн цэрэг «Тополь» тив хоорондын баллистик пуужинг амжилттай туршив.Пуужинг Астрахань муж дахь «Капустин Яр» туршилтын талбайгаас хөөргөсэн байна. Пуужингийн сургалтын байлдааны хэсэг нь Казахстан дахь «Сары – Шаган» туршилтын талбай дахь байг онож сөнөөв.Мөн ангилалын  пуужингийн нислэг-техникийн гол гол үзүүлэлт тогтвортой байгааг батлахаар туршилт хийсэн гэж БХЯ мэдээлэв. Туршилтын зорилтыг бүрэн биелүүлсэн гэж БХЯ-ны төлөөлөгчид үзэж байна. Тухайлбал хэтдээ ПДХ  системийг давах хэрэгслийг боловсруулахад ашиглах мэдээлэл авсан байна.