Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээний анхны тоглолт өнөөдөр Украин, Польш хоёр улсад явагдана. Тэмцээнийг нээх тоглолт Варшавад болно.  Польш, Грекийн хөл бөмбөгийн шигшээ багууд тоглох юм. Түүнчлэн өнөөдөр Вроцлавд Орос Чехийн шигшээ багууд тоглоно. Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах тэмцээнд оролцох 16 шигшээ багийг дөрвөн бүлгээр хуваажээ. Бүлэг бүрт дөрвөн баг багтаж байна. Европын аврага шалгаруулах тэмцээний бүлгийн үе 6-р сарын 19-нд дуусах юм. Хагас шувтаргад оролцогчдыг шалгаруулах тэмцээн 6-р сарын 21-24-нд, хагас шувтарга 27,28-нд болно. Европын хөл бөмбөгийн аврага шалгаруулах шөвгийн тэмцээн  7-р сарын нэгэнд Киевэд Олимпийн цэнгэлдэх хүрээлэнд болох юм.3-р байр эзлэхийн төлөө тэмцээн явагдахгүй.Өнөөдөр Польшид  5 мянга орчим хөгжөөн дэмжигч оросын шигшээ багийг дэмжинэ. Өчигдөр Москвагаас Вроцлав руу тусгай гурван галт  тэрэг болон таван автобус явсан байна. Түүнээс гадна Оросын шигшээ багийн хөгжөөн дэмжигчид суусан  арилжааны хоёр нисэх онгоц Варшав руу нисэв.