ШХАБ-ын гишүүн орнуудын «Энхийн ажиллагаа-2012» террорын эсрэг сургуулилалт өнөөдөр Тажикистанд эхэллээ. Казахстан, Кыргызстан, Хятад, Орос, Тажикистан улсуудын нийт 2000 цэргийн албан хаагч сургуулилалтад оролцож байна. Сургуулилалт 6-р сарын 8-14-нд Тажикистаны Хужандад явагдана. Энэ удаагийн террорын эсрэг сургуулилалтын эхний үе шат Хужандад хийх цэрэг-улс төрийн зөвлөлдөөнээр эхлэв. Дараа нь Тажикистаны Согдийн мужийн «Чорух-Дайрон» буудлагын  талбайд террорын эсрэг ажиллагааг бэлтгэж хамтран явуулах сургуулилалт хийнэ. Террорын эсрэг хамтрасан сургуулийн идэвхтэй үе 6-р сарын 14-нд явагдах тухай  ОХУ-ын БХЯ-ны төлөөлөгч мэдээллээ.