Орос Казахстаны ерөнхийлөгч Владимир Путин, Нурсултан Назарбаев нар өчигдөр Астанад хийсэн уулзалтынхаа үр дүнгээр хоёр орны хоорондын Найрамдал, хамтын ажиллагаа, харилцан тусламжийн тухай гэрээний хугацааг бас 10 жилээр сунгав. Түүнээс гадна хэлэлцээний дүнгээр Казахстаны иргэд ОХУ-д, ОХУ-ын иргэд Казахстаны нутаг дэвсгэрт байх ёс журмын тухай  хоёр талын хэлэлцээрт гарын үсэг зурав. Энэ баримт бичигт заасан ёсоор хоёр улсын иргэд орсон өдрөөсөө хойш 30 өдөр  байвал өөрсдийгөө бүртгүүлэхгүй. Мөн «РусГидро», «Kazakxmus PLC» компаниудын тэргүүн нар усан энергийн салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурав.