НҮБ-ын АЗ НҮБ,Арабын улсуудын холбооны  онц эрхт төлөөлөгч Кофи Аннаны санал болгосон Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах төлөөвлөгөөг бүрэн дэмжиж байна гэж өчигдөр НҮБ-ын АЗ-ийн дарга, НҮБ-д суугаа БНХАУ-ын байнгын төлөөлөгч Ли Баодун Аннан ба НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нарын Сирийн байдлын тухай мэдээллийг сонссон АЗ-ийн хуралдааны дараа мэдэгдэв. Аннаны төлөвлөгөөг бүрэн хэрэгжүүлж, ямар ч талын хүч хэрэглэх ажиллагааг тус улсад нэн даруй зогсоохыг НҮБ-ын АЗ уриалав.АЗ Сири улсад НҮБ-ын ажиглагчдын үйл ажиллагааг  цаашид дэмжих шийдвэр төгс байгаагаа илэрхийлэв. Аннаны зуучлах хүчин чармайлтад үзүүлэх дэмжлэгийг өргөжүүлэх тухай саналуудыг АЗ-д хэлэлцсээр байгааг НҮБ-ын АЗ-ийн дарга онцлов.